ЗАМ ГАРАХДАА ГАР УТСАА ОРОЛДОХЫГ ХОРИГЛОЛОО
- Эх сурвалж: www.news.mn
- Jul 31, 2017
- 1 min read
Хавайн нийслэл Хонолулуд явган зорчигчдыг зам хөндлөн гарахдаа гар утсаа оролдохыг хориглосон шийдвэр гаргажээ. Хонолулу хотын албаныхан зам хөндлөн гарахдаа мессеж бичих, утсаар ярих зэргээр гар утсаараа оролдвол эхний удаад 15-35 ам.доллараар торгох гэнэ. Харин давтан зөрчил гаргасан тохиолдолд 99 ам.доллар хүртэл торгууль ноогдуулахаар хуульд заажээ. Шинэ хууль ирэх аравдугаар сараас хэрэгжиж эхлэх аж. Зам хөндлөн гарахдаа гар утсаа оролдож, анхаарал болгоомжгүй байснаас үүдэлтэй осол, гэмтлийг бууруулахад хууль чиглэгдэж байна. АНУ-д 2000-2011 оны хооронд гар утсаа оролдож явснаас осолд өртсөн хүмүүсийн тоо 11 мянга давжээ. Хонолулу нь зам хөндлөн гарахдаа гар утсаа оролдохыг хориглосон АНУ-ын анхны том хот болж байна.
Comments