top of page

Хүүхдээ аз жаргалтай, амжилттай нэгэн болгож өсгөхөд туслах зөвлөгөө

  • Эх сурвалж:www.caak.mn
  • Aug 4, 2017
  • 2 min read

Цаг хугацаа улиран өнгөрөхийн хэрээр хүмүүсийн сэтгэхүй өөрчлөгдөж, түүнийг дагаад хүүхдүүдийн үзэл бодол, ухамсар нь ч мөн илүү шинэ шатанд иржээ. Бидний ээж аав, эмээ өвөөгийн үед магадгүй хүүхдийг үл тоож, үзэл бодлыг нь ойшоодоггүй байсан байж болно. Харин өнөөдөр байдал эргэж, хүмүүс хүүхдийнхээ ирээдүй, амжилтанд эртнээс анхаарал тавих болсон байна. Та тэднээс хоцорч, хуучинсаг арга барилтайгаа үлдэх гээгүй л бол, энэхүү мэдээлэлд анхаарлаа хандуулаарай!

0

Хүүхдүүдтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрүүл

Ихэнхи эцэг эхчүүд маш завгүй цагийн хувиарын дагуу, шаргуу хөдөлмөрлөдөг. Тиймдээ ч гэртээ ирээд хүүхдүүддээ тэр бүр цаг гаргаж, тоглоод байх нь ховор шүү дээ. Энэ үед мэдээж хамгийн хялбар бөгөөд хүүхдүүдийг хөгжөөх зүйл бол "телевиз, эсвэл гар утас" байдаг. Гэвч та үүнийг мэдэх үү? Хүүхдүүд эцэг эхтэйгээ өнгөрүүлсэн дурсамж бүрээ мартахгүй, түүнээсээ цэнэглэгдэн эрч хүч авч байдаг. Мөн эцэг, эхтэйгээ ойр дотно харилцаатай байсан хүүхдүүд ирээдүйд маш хүчирхэг нэгэн болж төлөвшдөг байна.

0

Бүхнийг эерэгээр харахад нь туслах

Өсвөр насны хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар, гэр бүлтэйгээ харилцаа муутай, ойр дотно бус хүүхдүүд ямар нэгэн сэтгэл санааны дарамтанд орох, сэтгэл гутралаар шаналах нь их байдаг ажээ. Хамгийн харамсалтай нь тэдгээр хүүхдүүд жирийн аз жаргалтай гэр бүлд өссөн хүүхдүүдийг бодоход амиа хорлох нь их байсан гэдэг. Үүнээс харахад, эцэг эхтэйгээ дотно, нээлттэй хүүхдүүд ямарваа зүйлсийг эерэгээр хардаг бөгөөд, сэтгэл гутралд орох нь ч харьцангуй цөөн байдаг нь анзаарагдаж байна. Тиймээс хүүхдүүдтэйгээ сайн ярилцаж, аливаа зүйлсийг эерэгээр харахад нь туслаарай.

https://www.facebook.com/Lhagvasuren.kk

Тэднийг хайраар өсгөж хүмүүжүүл

Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, хайр халамжинд өссөн хүүхдүүд том болоод ч бусдад хайрыг түгээж байдаг. Хамгийн гол нь эцэг эхийн хайраар дуталгүй, үргэлж баяр баясалтай өссөн хүүхдүүд бусад хүүхдүүдийг бодоход илүү өсгөлүүн, дээр нь эрүүл саруул байдаг аж. Тэгэхээр энхрийн бяцхан үрсдээ үргэлж хайр халамжыг түгээж байгаарай!

0

Бие даан шийдвэр гаргаж сурахад нь тусал

Хүүхдээ хэт их хянаж, үйлдэл бүрийг нь зааж зааварлах нь эсрэгээрээ хүүхдэд хор болж мэднэ. Ингэснээрээ тэд эцэг эхээсээ хэт хамааралтайн дээр, өөртөө итгэлгүй сул дорой нэгэн болж хүмүүждэг. Тиймээс та хүүхдээ багаас нь зарим зүйлсийг өөрөө бие даан хийх, шийдвэрлэж сурахад нь туслаарай! Жишээ нь, ямар хувцас өмсөхөө өөрөө сонгох, хоолоо өөрөө идэх, тоглоомоороо бие даан тоглох гэх мэт...

Боловсролд нь анхаарлаа хандуул

Пенсильвани болон Дьюк их сургуулийн судлаачид, 700 гаруй цэцэрлэгийн хүүхдүүдийг хамарсан судалгааг явуулжээ. Тэрхүү судалгаанд оролцсон хүүхдүүдийг 25 нас хүртэл нь ажигласан бөгөөд энэ үед эцэг эхийн халуун дулаан уур амьсгал, тогтвортой харилцаанд өссөн хүүхдүүд бусдыгаа бодоход илүү ухаалаг, биеэ даасан байв. Мөн хамгийн сонирхолтой нь тэд бүгд хүссэн мэргэжлээрээ их, дээд сургууль суралцаж төгссөн ажээ. Иймд хүүхдийн тань боловсрол, гэр бүлийн уур амьсгалаас ихээхэн шалтгаалах юм.


 
 
 

Comentaris


bottom of page